TheMongoliaTime

Хөрөнгө оруулалт, санхүүжилт хайж буй ААН-ийг нийслэлийн байгууллагуудтай холбож өгөх өдөрлөг дөрвөн өдөр үргэлжилнэ

2026-03-17 - 00:06

Нийслэл хотод “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” уулзалт, өдөрлөг энэ сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилж байна. Өдөрлөг нь олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд нийслэлд хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүдийг танилцуулах зорилготой бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль, дүрэм, журмын талаар мэдээлэл өгөх юм. Мөн хөрөнгө оруулалт, санхүүжилт хайж буй ААН-ийг хамаарал бүхий байгууллагуудтай холбож, хамтын ажиллагаа тогтоох боломжийг бүрдүүлнэ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтуудад хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллаж байна. Агаар орчны бохирдол, авто замын түгжрэл гэсэн нийслэл хотод тулгамдаж буй томоохон асуудлуудад хувийн хэвшлүүдийн шинэ төсөл санаачилгыг хүлээж авахад бэлэн байна” гэв. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс

Share this post: