TheMongoliaTime

Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэжээ

2026-03-02 - 01:47

Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын өгсөн мэдээгээр өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнөөс эхлэн 03-ны өдрийг хүртэл нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи зүүн хойноос баруун хойш эргэж секундэд 12-14 метр, Матад, Халхголын сав нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Үүний улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюултай нөхцөл байдал бий болохыг анхааруулж байна.

Share this post: