Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ
2026-02-26 - 08:17
Хан-Уул дүүргийн 19-р хороо “Саруул шилтгээн хотхон”-нд байрлах “Саруул спорт комплекс” 2026 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ. Тус төвд спортын арав гаруй төрлөөр хичээллэх тухтай сайхан орчин бүрдсэн байна. Мөн гадна биеийн эд эсийг нөхөн сэргээх, алжаал тайлах цогцолбор төв болжээ.
Share this post: