TheMongoliaTime

PC mall x Samsung | 100 секундэд гүйгээд хүссэн цахилгаан бараагаа үнэгүй авах боломж олдвол та юу юуг авч амжих вэ?

2026-03-20 - 04:52

ЗААВАЛ УНШИХ УРАМШУУЛЛЫН МЭДЭЭ 🎉⚡️ Хүн бүрийн дотор нэг удаа ч болов “Яг одоо хүссэн бараагаа сонгоод авах боломж олдвол би юуг хамгийн түрүүнд авах бол?” гэсэн догдлол төрж байсан нь мэдээж биз ээ... PC Mall болон дэлхийн цахилгаан барааны салбарын тэргүүлэгч Samsung брэнд хамтран хэрэглэгчдэд зориулсан “100 секунд” нэртэй хямдралтай, сугалаат онцгой урамшууллыг албан ёсоор эхлүүллээ. ✨ Урамшууллын хүрээнд хэрэглэгчид Samsung брэндийн гэр ахуйн цахилгаан барааг урамтай үнээр, мөн урьдчилгаа 0₮-ийн уян хатан лизингийн нөхцөлөөр худалдан авах боломжтойгоос гадна, нийт 8 азтаны нэг болж үнэ цэнтэй шагналын эзэн болох боломж бүрдэж байна. 🎁 Тус урамшуулал нь 2026 оны 3-р сарын 6-наас 5-р сарын 1-ний өдрийг дуустал орон даяар хэрэгжих бөгөөд PC Mall-ийн бүх 27 салбар болон онлайн дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүрч байна. 🔴Урамшууллын хугацаанд долоо хоног бүрийн Баасан гарагт PC Mall-ийн албан ёсны Facebook хуудсаар шууд LIVE зохион байгуулж, 7 хоног бүр 1 азтан, нийт 8 азтан тодруулах юм. ⏱️ Хамгийн сэтгэл догдлуулам хэсэг нь мэдээж Супер азтан тодруулах үйл ажиллагаа ба Азтан нь 100 секундийн дотор өөрийн хүссэн бүтээгдэхүүнүүдээ сонгон авч, үнэ төлбөргүйгээр авах онцгой боломжийн эзэн болно. Энэ бол зөвхөн хямдрал биш, харин хэрэглэгч бүрийн төсөөлөл, догдлол, сонголтыг бодит болгох урамшуулал юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон лизингийн тусгай нөхцөлийн талаар мэдэхийг хүсвэл хэрэглэгчид PC Mall-ийн албан ёсны сувгуудаар холбогдох боломжтой. 📩 Холбоо барих: 🌐 Онлайнаар лизингээ судлуулахыг хүсвэл: hleasingonline.everestapp.mn/#! 📞 Цахилгаан барааны онлайн туслах: 7575-3535 📞 Хэрэглээний лизингийн онлайн туслах: 7766-6699 🛒 Онлайн дэлгүүр: pc-mall.mn

Share this post: