TheMongoliaTime

“ODEnglish” International education fair 2026 (Филиппиний ТОП 5 Монголд)

2026-03-27 - 09:03

Дэлхийн боловсролыг Монгол залууст ойртуулах, англи хэлний сургалтын чанарыг шинэ шатанд гаргах зорилготой “ODEnglish” агентлаг өнөөдөр олон улсын томоохон сургуулиудын найдвартай гүүр болон ажиллаж байна. Бид энэ удаагийн дугаартаа тус агентлагийн үүсгэн байгуулагч, захирал Д.Мөнх-Одтой уулзаж, Филиппинд амжилттай сурах боломжийн талаар яриа өрнүүллээ. - Сайн байна уу? Өнгөрсөн амралтын өдрүүдэд Филиппиний ТОП 5 сургуулийн төлөөлөгчид оролцсон VIP арга хэмжээ маш өндөр түвшинд зохион байгуулагдлаа. Яриагаа танай байгууллагын үйл ажиллагаа болон энэхүү арга хэмжээний онцлогоос эхлэх үү? - Сайн байна уу. 2026 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Филиппиний ТОП 5 сургуулийн VIP үзэсгэлэн маань амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр 400 гаруй хүмүүс мэдээлэл авсан байна. Манайх зөвхөн гадаадын сургуульд зуучлах бус, манайхаар дамжуулан суралцаж байгаа хүн бүрийн ирээдүйн амжилтад бодитой хөрөнгө оруулалт хийдэг мэргэжлийн сэтгэлтэй баг хамт олон байхыг зорьдог. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог нь Филиппин улсын 100 гаруй сургуулиас чанар, үйл ажиллагаа нэр хүндээрээ тэргүүлдэг, нийгэмд хүлээн зөвшөөрөгддөг ТОП 5 сургуулийн захирлууд болон албан ёсны төлөөлөгчдийг урьж оролцуулсан. Ингэснээр оролцогчид тухайн сургуулийн захирал, төлөөлөгчөөс өөрийн биеэр сургалтын орчин нөхцөл, аюулгүй байдал, сургалтын хөтөлбөр мөн цаашлаад хаашаа яаж сурч болох талаар хамгийн бодит, үнэн зөв мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж өгсөн гэсэн үг. Яагаад гэвэл Филиппинд ч үнэ дагаад чанар гэдэг зүйл байдаг учраас найдвартай чанартай сургалтаар хангах нь бидний үүрэг юм. - Филиппиний сургуулиуд бүх насныханд зориулагдсан байдаг уу? Яагаад Филиппинд сурах ёстой гэж өөр бусад өндөр хөгжилтэй улсаас юугаар давуу талтай вэ? - Тийм ээ. Филиппиний боловсролын систем нь уян хатан байдлаараа дэлхийд танигдсан. Олон талаас нь судлаад үзэхэд чанартай үр дүнтэй сургалтын хөтөлбөр, олон жилийн туршлагатай ТОП сургуулиуд мөн хямд үнэ, таатай үйлчилгээ гээд сонгох олон давуу талыг бий болгосон байдаг. Тиймээс бид анхан шатнаас ахисан түвшин хүртэлх англи хэлний цогц сургалтуудыг Монголын хүүхэд багачууд, өсвөр насныхан, насанд хүрэгчид, гэр бүлээрээ суралцагчдад санал болгодог. Мөн манай түнш сургуулиуд өөр дээрээ олон улсын шалгалтын албан ёсны төвүүдтэй. Тухайлбал, CIA (Cebu International Academy) болон EV Academy нь кампус дээрээ IDP-ийн албан ёсны IELTS шалгалтын төвтэй. Энэ нь суралцагчдад сурсан орчиндоо, сэтгэлзүйн дарамтгүйгээр шалгалтаа өгөх давуу талыг бий болгодог. Харин iBreeze сургуулийн хувьд суралцагчид онлайн буюу Computer-delivered IELTS шалгалтыг өөрийн сургууль дээрээ өгөх боломжийг бүрдүүлсэн байдаг. - Үзэсгэлэнгийн үеэр “МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГЭЛ СУДЛААЧДЫН ХОЛБОО”-той хамтын ажиллагаа эхлүүлсэн. Монголчуудын сайн мэддэгээр “PHYSICAL ASIA” ази төслийн санаачлагч Э.Дөлгөөнтэй хамтарч ажиллаж байна гэж харсан. Ямар нэгэн төсөл эхлүүлэх гэж байна уу? - Бид боловсролыг зөвхөн мэдлэг биш, харин хүний цогц хөгжлийн асуудал гэж хардаг. Зарим хүүхэд залуус гадаадад сурахаар явахдаа хэлний бэрхшээлээс гадна эхний хэдэн хоног гэрээ санах, ганцаардах, шинэ орчинд дасахгүй шантрах зэрэг бодит сорилтуудтай тулгардаг. Энэ үед нь мэргэжлийн түвшинд сонсох, стрессийг нь удирдах, урамшуулах дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байдаг юм. Асуудал аяндаа шийдэгдэнэ гэж найдах биш, зайлшгүй шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх нь бидний зарчим юм. Хүүхдийнхээ ирээдүйг бидэнд даатгасан эцэг эхчүүдийн итгэл бол бидний хувьд хамгийн өндөр хариуцлага. Тиймээс бид “МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГЭЛ СУДЛААЧДЫН ХОЛБОО”-ТОЙ ХАМТРАН СУРАЛЦАГЧДАД СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ ЭХЛҮҮЛСЭН. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд суралцагчдад биеэ даах чадвар суулгах, өөртөө итгэлтэй болоход нь чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлнэ. Ингэснээр суралцагч маань сэтгэл зүйн хувьд тогтвортой байж, сургалтдаа бүрэн анхаарлаа хандуулж, хүссэн үр дүнгээ гаргах боломжтой болж байгаа юм. - VIP үзэсгэлэнд оролцогчдын сэтгэгдэл ямар байсан бэ? - Оролцогчдын сэтгэл ханамж маш өндөр байлаа. Өмнө нь хүмүүс зөвхөн зуучлагч агентлагийн өгсөн мэдээлэлд тулгуурладаг байсан бол энэ удаа сургуулийн удирдлагуудтай биечлэн уулзаж, байр, хоол, аюулгүй байдал зэрэг бүх асуултдаа бодит хариулт авсан нь тэдэнд маш их итгэл төрүүлсэн. Иймд бид энэхүү үр дүнтэй форматыг нэг удаагийн арга хэмжээ болгоод зогсохгүй, цаашид уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. - Танай агентад хандаж байгаа хүмүүст итгэлтэйгээр юу амладаг вэ? - Манайхаар үйлчилгээ авсан хүмүүс сэтгэл ханамж өндөр байдаг нь судалгаагаар ажиллагддаг. Яагаад гэвэл эцэг эхчүүдийн, хүүхдүүдийн итгэлийг бид хамгийн дээгүүрт тавьж үнэт зүйлээ болгож үйл ажиллагаагаа тасралтгүй жигд явуулах нөхцөлийг бүрдүүлсээр ирсэн. Филиппиний шилдэг 5 сургууль болон манай агентлагийн стратегийн түншлэл нь Монгол залуусыг дэлхийн боловсролтой холбох хамгийн найдвартай гүүр байх болно. Манай агентлагийн гол ялгарал бол бид өвөл, зуны амралтаар хүүхдүүдийг Филиппиний номер 1, 2 сургуулиудад өөрсдөө биечлэн авч явж, сургадагт оршдог. Бид таны хүүхдийг зөвхөн сургуульд зуучлаад орхих биш, суралцах хугацаанд нь тулгарч болох аливаа асуудалд мэргэжлийн түвшинд тусалж, чиглүүлэн, дэргэд нь хамт байх болно гэдгийг амлаж байна. Энэ зуны “ХҮҮХДИЙН КЕМП” маань 6 дугаар сарын 15-наас эхлэхээр бид бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Харин насанд хүрэгчдийн хувьд 7 хоног бүр тогтмол эхлэх сургалтуудаараа тасралтгүй хангаж ажилладаг. - Танд баярлалаа. Холбоо барих мэдээлэл: FB: www.facebook.com/odenglish/reels IG: www.instagram.com/odenglish.mn

Share this post: