TheMongoliaTime

NAMONE-ийн “Гэрэл” хандивын тоглолт: Нэгэн залуугийн амь насыг аврах аянд олон нийтийг уриалж байна

2026-03-19 - 01:43

Уран бүтээлч NAMONE-ийн анхны бие даасан “Гэрэл” нэртэй амьд тоглолт 2026 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр On’n Off Production House-д болох гэж байна. Энэхүү тоглолт нь зөвхөн урлагийн арга хэмжээ бус, хүний амь насыг аврах хандивын зорилготойгоороо онцлог юм. Тоглолтын тасалбарын орлогыг цусны цочмог хорт хавдартай (AML) тэмцэж буй 30 настай Ц.Цолмонбаатарт зориулан бүрэн хандивлах юм. Тэрээр 2023 онд ээждээ элэгний донор болж, амьдрал бэлэглэж байсан бол 2025 онд цусны хүнд оноштой тулгарч, одоо амь нас нь эрсдэлд ороод байна. Монголын эмч нарын дүгнэлтээр түүний амь насыг аврах цорын ганц боломж нь БНХАУ-д хийх чөмөг шилжүүлэн суулгах мэс засал бөгөөд уг эмчилгээний зардал 480–500 сая төгрөг болох ажээ. Одоогоор Монголдоо хими эмчилгээ хийлгэж байгаа боловч энэ нь зөвхөн хугацаа сунгах эмчилгээ бөгөөд яаралтай чөмөг шилжүүлэх суулгах шаардлагатай байгаа юм. NAMONE-ийн зүгээс: “Хөгжим, урлаг, сэтгэлээрээ бид нэг гэрэл болж нэгдэнэ. Нэг хүний асаасан гэрэл олныг гэрэлтүүлж чадна” хэмээн уриалж байна. Зочин артистууд: @young.mo.g @tururifyifi @babynnaaaa @haluunmaruujin @megonex @its.khansolo @silent_groove_mn @goodhealthysoberlifesforever DJ: @goygori @munhuromaral Host: @bayra_showman Тасалбараа www.portal.mn/events/namone сайтаас эрт авч биднийг дэмжээрэй 🎟 Early bird: 59’000₮ (03 сарын 25 хүртэл) General: 89’000₮ Олон нийтэд хандаж уриалах нь Ц.Цолмонбаатар нь бусдад амьдрал бэлэглэж байсан нэгэн. Харин одоо түүний амьдралыг аврахад бидний тусламж хэрэгтэй байна. Та бүхэн: Тоглолтын тасалбар худалдан авах Шууд хандив өгөх Мэдээллийг түгээх зэргээр энэхүү сайн үйлсэд нэгдэж болно. Хандивын мэдээлэл Хаан банк: 5176472240 IBAN: MN37000500 Хүлээн авагч: Ц.Цолмонбаатар Холбоо барих: 9512-9772 (эхнэр) Тоглолтын мэдээлэл Нэр: “Гэрэл” хандивын тоглолт Огноо: 2026.04.04 Байршил: On’n Off Production House Тасалбар: www.portal.mn/events/namone-gerel Энэ бол зөвхөн тоглолт биш — нэг хүний амьдралын төлөөх гэрэл асаах мөч юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Share this post: