ҮЙЛ ЯВДАЛ: “Media Mongolia 2026” чуулган болно
2026-03-05 - 01:46
Новотел зочид буудлын Их танхимд 09:00 цагт Үндэсний сэтгүүл зүй үүсэж, хөгжсөний 113 жилийн ойг угтан “Media Mongolia 2026” (MeMo26) чуулган болж байна. ХЗДХЯ-ны Хурлын танхимд 10:00 цагт Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг болно. Төрийн ордны III давхарт 11:00 цагт Ардчилсан нам "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 11:00 цагт "Арьсанд харшлын сорил тавих нь" өдөрлөг болно.
Share this post: