TheMongoliaTime

Тулсан үед туслах KAOS-ийн шийдлүүд

2026-02-09 - 10:28

Амьдрал бол шулуун зам биш. Сорилт, эргэлт, эмх замбараагүй мөчүүдийн нийлбэр. Өдөр бүр өөрийн зорилго, мөрөөдлөөрөө үнэ цэн бүтээж буй залуусыг дэмжих нь KAOS-ийн үнэт зүйл. Энэ бол зүгээр нэг “гоё” сонсогдох уриа биш гэдгийг нотолж тулсан үед туслах KAOS-ийн бодит шийдлүүдийг танилцуулъя. KAOS бол 505-тай дугаар. 0 суурь хураамжтай дараа төлбөртийн шинэ хэлбэр. 128kbps хурдны хязгааргүй эрхтэй цоо шинэ энэхүү дугаар чиний ID болох юм. ID-аа ашиглан “hottest offer”-уудыг өөрийн болгоорой! 1. Тулсан үед 400K бэлэн! KAOS-н гишүүн бүр 400,000₮ хүртэлх зээлийн эрхтэй. Энэхүү зээл нь өр, орлогын харьцаа хангаагүй байсан ч авах боломжтой. Цаасан шалгуураас илүү амьдралын бодит нөхцөлд тохирсон уян хатан энэ шийдэл тулсан үед яг тохирно! 505 дугаараа ашиглан MonPay апп-аар хялбархан аваарай. 2. SOS: Дата дуусах үед сандрах хэрэггүй! KAOS-ийн гишүүн бүрд тулсан үед ашиглах 100MB дата сар бүр автоматаар нэмэгдэнэ. Яаралтай үед харилцаа тасрахгүй байх бодит дэмжлэг... 3. Харилцаа холбооноос илүү — амьдралын хэв маяг Одоо байгаа дугаараа солих шаардлагагүй. eSIM-ээр 505 дугаараа идэвхжүүлээд харилцаа холбооноос илүү, өдөр тутмын амьдралд нийцсэн боломжуудыг ашиглаарай. ID-аа ашиглан хамтлаг, дуучдын тоглолт, арга хэмжээнд онцгой боломж эдлэх, хамтрагч байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллыг авах боломжтой. 4. Мэдээж хязгааргүй дата багц Дата байхгүй бол бүх зүйл зогсдог цагт Social болон Gaming-д зориулсан хязгааргүй дата багцууд дуртай контент, тоглолтыг чинь тасалдуулахгүй. Үүнээс илүүг мэдэхийг хүсвэл MonPay апп-аа татаад KAOS community-даа нэгдээрэй! Бүх юм яг одоо л эхэлж байна. Bring the KAOS!

Share this post: