TheMongoliaTime

Хөдөлмөрийн баатрууд IJF академид суралцаж байна

2026-03-24 - 08:13

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Сумъяа, М.Уранцэцэг болон олон улсын хэмжээний мастер А.Цолмон нар Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны дасгалжуулагчийн академид суралцаж байна. Тив, дэлхийн томоохон наадмаас өгсүүлээд олон улсын тэмцээнд дасгалжуулагчаар оролцож, тамирчид авч гарахын тулд заавал дээрх сургалтад хамрагдсан байх шаардлагатай. Энэ дагуу тус академид суралцаж төгссөн 20 гаруй дасгалжуулагч манайд бий. Тодруулбал гавьяат дасгалжуулагч Д.Энхбаатар, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэг, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн, олон улсын шүүгчдээс М.Нямжаргал, З.Сүхчулуун, Ц.Алтанцог, Д.Тайван нар сургалтад хамрагдсанаар сертификаттай болсон юм. Хөдөлмөрийн баатрууд ирэх аравдугаар сард сургалтаа төгсөх юм байна.

Share this post: