ҮЙЛ ЯВДАЛ: "BECAUSE I AM A BOY" 1,000 хөвгүүдийн чуулган зохион байгуулагдана
2026-03-18 - 01:42
Төрийн ордонд 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Ардчилсан Намын төв байранд 10:00 цагт АН-ын дотоод сонгууль, ҮБХ-ны сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгнө. Соёлын төв өргөөнд 10:00-13:00 цагт "BECAUSE I AM A BOY" 1,000 хөвгүүдийн чуулган Монголын сайн дурынхны төв төрийн бус байгууллагын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдана. Сүхбаатарын талбайд 13:00 цагт Эмчийн буруутай үйлдлээс болж доод мөчний саажилттай болсон иргэн Б.Батболд мэдэгдэл хийнэ. Цахимаар 13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана.
Share this post: