TheMongoliaTime

Маргаашаас эхлэн гурван өдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 9 байршил

2026-03-03 - 00:07

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхлээд буй. Үхрийн мах нэг килограмм нь 15,000, хонины мах 13,000 мянган төгрөгийн үнэтэй. Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргааш буюу гуравдугаар сарын 4-7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13,000 төгрөгөөр тооцож, худалдан борлуулах юм байна. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах есөн байршил: Жуковын талбай Жанжингийн гэрийн буйр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай Орбитын тойрог Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай Титан центрийн авто зогсоол Тусгаар тогтнолын талбай зэрэг . Энэ жил есөн аж ахуйн нэгж 5,016 тонн махыг нөөцөлжээ.

Share this post: