Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
2026-03-10 - 09:18
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулахаар товлолоо. Тодруулбал 12 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 9-ний 10:00-11:40 цагт 11 дүгээр ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 10:00-11:40 цагт 10 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 14:00-15:40 цагт эх хэлний мэдлэгээ шалгуулна. Шалгалтын бүртгэл үргэлжилж буй бөгөөд гуравдугаар сарын 20-ны 18:00 цагт хаагдах юм.
Share this post: