Өнгөрсөн долоо хоногт 85 объектын гал түймрийн дуудлага, 1 газар хөдлөлт бүртгэгджээ
2026-03-16 - 05:56
Өнгөрсөн долоо хоногт /2026.03.09-2026.03.15/ Онцгой байдлын ерөнхий газарт 85 объектын гал түймэр, 2 ой, хээрийн түймэр, 1 газар хөдлөлт, 1 хүчтэй салхи шуурга, 4 биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага бүртгэгджээ. Нийт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Share this post: