TheMongoliaTime

Нийслэлийн төсвөөс ₮70.1 тэрбумыг COP17 бага хурлын зохион байгуулалтад зарцуулахаар баталлаа

2026-03-03 - 01:16

НИТХ-ын ээлжит бус өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа. Төсвийн тодотголоор нийслэлийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт болон нийгмийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан байна. Мөн инженерийн дэд бүтэц, нийтийн тээвэр, орчны бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжих төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийг бодит нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэн баталжээ. 2025 оны жилийн эцсийн байдлаар санхүүжилт нь бүрэн шийдэгдээгүй зарим томоохон төсөл, арга хэмжээг нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд тусган үргэлжлүүлэхээр боллоо. Эдгээр нь хотын дэд бүтэц, зам тээвэр, хот төлөвлөлт, инженерийн хангамж, төвлөрлийг сааруулах бодлоготой шууд холбоотой ажлууд юм. Санхүүжилт нь хойшилсон төслүүдэд: Улаанбаатар хотын “Шинэ их тойруу” хурдны замын ТЭЗҮ, зураг төсөв Замын уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл Явган болон цахилгаан дугуйн зам, байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл Автомашингүй гудамж, авто зогсоолын төлөвлөлтийн ТЭЗҮ Хот байгуулалтын цахим систем, тоног төхөөрөмж Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн техник, системийн хангамж Хотын шинэ дэд төвд төрийн байгууллагын нэгдсэн цогцолборын барилга Авто худалдааны цогцолборын дулаан хангамжийн шугамын ажил “Улаанбаатар трам” төслийн 2 дугаар шугам Солонго-1 хорооллын инженерийн шугам сүлжээ, авто замын дэд бүтэц Дулааны цахилгаан станц-5 төслийн нийслэлийн хариуцах хөрөнгө Нийслэлийн 2026 оны төсвийн орлогын тодотголоор хотын шууд төсвийн орлогыг 438 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын төсвийн нийт орлогыг 2,497.8 тэрбум төгрөгөөр, нийслэлийн төсвийн нийт орлогыг 5,385.8 тэрбум төгрөг байхаар тус тус тооцов. Үүнд: “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХКаас хариуцан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок барилгын ажлыг эхлүүлж, 2026-2027 онд үе шаттайгаар борлуулан ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 2026 онд 438.0 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо. Нийслэлийн үнэт цаасны орлогыг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 200.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалахаар байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах байр, байгууламж, холбогдох инженерийн шийдэл бүхий үйлчилгээг түрээсийн хэлбэрээр ашиглах зардал, бусад холбогдон гарах урсгал зардалд 70.1 тэрбум төгрөгийг тусгалаа. Нийслэлийн үнэт цаас гаргах үйл явцад Засгийн газрын 2024 оны 168 дугаар тогтоол болон Монголын үнэт цаасны биржийн баталсан "Шимтгэл, хураамжийн журам”-д заасан зардалд 1.5 тэрбум төгрөгийг зарцуулна.

Share this post: