Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ
2026-03-05 - 00:57
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч буй. Өргөтгөсөн худалдаа гуравдугаар сарын 7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13,000 төгрөгөөр тооцож, худалдан борлуулж байгаа аж. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч байгаа есөн байршил: Жуковын талбай Жанжингийн гэрийн буйр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай Орбитын тойрог Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай Титан центрийн авто зогсоол Тусгаар тогтнолын талбай зэрэг . Нөөцийн махны жижиглэнгийн 385 цэгт үхрийн мах нэг килограмм нь 15,000, хонины мах 13,000 мянган төгрөгийн үнэтэй байна.