Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7 дугаар сарын 3-нд нээнэ
2026-03-16 - 06:56
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны Багц-1 тендер зарлагдаж, оролцогчдоос тендерийн материал хүлээн авч байна. Тус тендер нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээгдсэн I шатны сонгон шалгаруулалтын үргэлжлэл бөгөөд уг шатанд дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, компани оролцох сонирхлоо илэрхийлсэн юм.
Share this post: