TheMongoliaTime

Яамны 7 албан хаагч тутмын 1 нь даргын алба хашиж байна

2026-03-04 - 04:18

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас яамдын албан хаагчдын судалгааг гаргажээ. Тус судалгаагаар нийт 15 яаманд 1,581 албан хаагч ажиллаж байгаагаас 231 нь удирдах албан тушаалтан, 1,350 нь гүйцэтгэх албан хаагч болохыг харуулав. Өөрөөр хэлбэл, яамдын нийт албан хаагчийн 14.6 хувь нь удирдах албан тушаалтан буюу 7 албан хаагч тутмын 1 нь даргын алба хашиж байгааг харуулж байна.

Share this post: