ҮСХ: Энэ оны эхний хоёр сард том малын хорогдол 68 мянгад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 53 хувиар өссөн үзүүлэлт
2026-03-16 - 03:47
2026 оны эхний 2 сард улсын хэмжээнд том малын хорогдол 67.7 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 31.6 мянган толгойгоор буюу 53.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Малын хорогдлыг аймгаар нь харвал Дундговь, Завхан, Баян-Өлгий, Булган, Увс, Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу нийт хорогдлын 67.5 хувийг эзэлж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 30.9 мянга, хонь 22.9 мянга, үхэр 7.3 мянга, адуу 6.4 мянга, тэмээ 47 толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 33.9 хувийг хонь, 45.7 хувийг хонь эзэлж байна. Түүнчлэн цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас өнгөрсөн хоёрдугаар сард 28,000 орчим толгой мал хорогдсоныг цаг уурын байгууллагаас мэдээлээд байсан юм. Хорогдсон нийт том малын 10.2 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг шалтгаанаар хорогдсон бол 89.5 хувь нь аюулт үзэгдлээр, 0.4 хувь нь өвчнөөр хорогдсон байна.