TheMongoliaTime

640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг ₮13 тэрбумаар барьжээ

2026-03-27 - 09:22

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг улсын комисс хүлээж авчээ. Тус сургуулийн барилга нь нийт 5,869 ам.метр талбай бүхий 39.9×16.0 метр, 22.5×15.8 метр, 33.9×16 метр хэмжээтэй гурван блок барилга бөгөөд 16 хичээлийн танхим, номын сан, багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад өрөөнөөс бүрдсэн байна. Спорт заалны хоёр барилга нь тэнхлэгээрээ 30×18 метр болон 18×12 метр хэмжээтэй баригджээ. Гадна талдаа явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Төсвөөс шүүхэд сургуулийн барилгын ажлыг 2022 оноос эхлүүлсэн бөгөөд нийслэлээс гарах нийт өртөг 13 тэрбум байна. Сүүлийн хоёр жилд буюу 2025 онд ₮8.6 тэрбум, энэ онд ₮1.6 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Share this post: