TheMongoliaTime

БНСУ-д 60,008 монгол иргэн оршин сууж байгаагийн 13,194 нь оюутны визтэй байна

2026-02-16 - 02:20

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,008 иргэн оршин сууж байна. Үүний Эрэгтэй 27,124, Эмэгтэй 32,884 байна. Визийн ангиллын тухайд C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 15,912, D-2 ангиллын оюутны визтэй 13,194, D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 6,671, F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,665, E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,850 иргэн байгаа юм. 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,481 иргэн байгаа нь нийт иргэдийн 24.1 хувийг эзэлж байна. Тодруулбал C-3 ангиллын визтэй 9,807 иргэн буюу 66.8 хувь E-9 ангиллын визтэй 1,405 иргэн буюу 9.5 хувь, D-2 ангиллын визтэй 691 иргэн буюу 4.9 хувь, D-4 ангиллын визтэй 720 иргэн буюу 4.7 хувь. БНСУ-д зорчсон Монгол Улсын иргэдийн тоо: 2024 онд 150,201, 2025 онд 176,080 - 17.2 хувиар өссөн 2026 оны 1 дүгээр сард 17,129 иргэн, Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас уриалж байна.

Share this post: