Алба хаагчид 6 иргэний амь насыг авран хамгаалж, 853 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
2026-03-23 - 03:13
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.16-2026.03.22/ нийслэлийн 7 дүүрэг, 13 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, 853 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа.
Share this post: