TheMongoliaTime

Дэлхийн 57 улсад ашиглагддаг TINO апп Монголд такси үйлчилгээгээ нээлээ

2026-03-05 - 03:07

Хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээг нэг платформд нэгтгэсэн Tino Super App нь олон улсад батлагдсан GrabMaps технологийн давуу талыг үйлчилгээндээ шингээсэн “Tino Go” такси дуудлагын үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна. ‘Тino Go’ такси үйлчилгээ нь GrabMaps-ийн зураг зүйн стандартын дагуу Улаанбаатар хотын газрын зургийг шинэчлэн боловсруулснаар: Байршил тогтоолтын нарийвчлал илүү сайжирсан Улаанбаатар хотын барилга байгууламж, байршлууд 2026 оны байдлаар орсон Уулзах цэгийн алдаагүй Маршрутын тооцоолол илүү оновчтой, бодит хөдөлгөөний нөхцөлд нийцсэн Ирэх хугацааны цагийн таамаглал илүү найдвартай болсон. Мөн хэрэглэгчийн бодит цагийн байршилд тулгуурлан ойролцоох жолоочийг хамгийн ухаалгаар холбож, зорчих чиглэл, урьдчилан тооцоолсон үнэ, ирэх хугацаа зэрэг гол мэдээллийг нэг интерфейс дээр цогцоор нь харуулдгаараа онцлог юм. “TINO GO” такси дуудлагын үйлчилгээг сонгох шалтгаан: Real-time Location Sharing ( байршил хуваалцах ) Зорчигч аяллын явцад өөрийн байршлыг гэр бүл, ойр дотнынхондоо шууд хуваалцах боломжтой. Ингэснээр бүх насны хэрэглэгчид аюулгүй, итгэлтэй зорчих боломжийг бий болгож байна. Аяллын маршрут, жолоочийн мэдээлэл, автомашины дугаар зэрэг өгөгдөл бодит цагт харагдана. Аюулгүй байдлыг хэрэглэгчийн түвшинд хяналттай, ил тод болгосон Баталгаажсан жолоочийн систем (Төрийн үйлчилгээний хур-дан систем ) “Tino Go” нь жолооч бүрийг олон шатлалт баталгаажуулалтаар бүртгэдэг: Иргэний болон жолооны үнэмлэхийн баталгаажуулалт Тээврийн хэрэгслийн баримт бичгийн шалгалт Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний систем Тээврийн хэрэгслийн тав тухтай байдал, цэвэр ахуйн шалгалт Урьдчилсан тооцоолол, хялбар төлөлт Захиалга баталгаажихаас өмнө урьдчилсан үнэ харагдана. Хэрэглэгч төлбөрөө төлөх гэж хүлээлгэх шаардлагагүй шууд буух боломжтой төлбөр төлөлтийн ухаалаг систем Тарифын бүтэц тодорхой, далд төлбөргүй. Маршрут өөрчлөгдвөл үнийн шинэчлэлт ил тод харагдана. Урьдчилсан захиалга (Pre-Booking) Хэрэглэгч тодорхой цагт урьдчилан такси захиалах боломжтой Гэр -> Сургууль / Сургууль -> Гэр / Ажил -> Гэр гэх мэт өдөр тутмын байршилдаа тухайн жолоочийг захиалах боломжтой буюу өглөө бүр такси олдохгүй гэх асуудалгүйгээр жолооч таны захиалсан цагт бэлэн байх болно. Алгоритм нь урьдчилсан захиалгыг жолоочийн хуваарьтай уялдуулан оновчтой тааруулна. Tino Super App нь олон улсын такси үйлчилгээний экосистемтэй холбогдож Silver Top Taxi, Lyft, Bolt, Gett, Yoxi, Grab, GO, болон Kakao Mobility зэрэг платформуудтай хамтран ажиллаж байна. Ингэснээр Монгол Улсад ирсэн жуулчид өөрийн улсын аппликейшнээр такси захиалах боломжтой бөгөөд уг захиалгыг Tino платформын бүртгэлтэй жолооч нар гүйцэтгэнэ. Апп татах линк Facebook Жолоочийн бүртгэл: Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Альфа зоне, 2 давхар 7 тоот Дэлгэрэнгүй мэдээллийг 88285651, 88285654

Share this post: