Н.Мөнгөнцэцэг 427 км замыг цанаар туулна
2026-02-02 - 08:58
Монголын үндэсний олимпын хорооны 70, "Хилчин" спорт хорооны 80 жилийн ойг тохиолдуулан "Милан Кортина-2026" өвлийн олимпын наадмыг угтсан цанын өртөөчилсөн аялал зохион байгуулагдаж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос эхэлсэн энэхүү цанын аялал 6 өдөр үргэлжлэн энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод бариална.
Share this post: