TheMongoliaTime

38%-ийн хөнгөлөлттэй кредит картын урамшуулалт аян эхэллээ

2026-03-06 - 02:17

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр хаяанд ирсэн энэ үед хайртай хүмүүсээ баярлуулахаар төлөвлөж байна уу? Тэгвэл ХААН Банк харилцагчдадаа зориулан 38%-ийн хөнгөлөлттэй урамшуулалт аянаа зарласныг дуулгахад таатай байна. Тодруулбал, ХААН Банк Travel болон Glamour кредит карт эзэмшигч харилцагчдадаа зориулан 2026 оны 3-р сарын 6-наас 18-ны өдрийг дуустал сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ 38 хувийн хөнгөлөлт эдлэх онцгой боломжийг бүрдүүллээ. Урамшуулалд хамрагдах нөхцөл тун энгийн: Кредит картаа ХААН Банкны Digi Pay аппликэйшнд холбоно. Төлбөрөө ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр Digi Pay аппликэйшний QR цэсээр уншуулж төлнө. Сонгогдсон байгууллагуудын дэлгэрэнгүй жагсаалттай танилцах бол ЭНД дарна уу. Давхар сюрпризтэй! Мөн 2026 оны 3-р сарын 4-16-ны өдрүүдэд шинээр Travel болон Glamour кредит карт захиалсан харилцагч бүр 50,000 оноо бэлгэнд авна. Уг оноогоо аян үргэлжлэх хугацаанд доорх сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ашиглах боломжтой. Шинээр захиалсан картаа гар дээр хүлээн авч идэвхжүүлсний дараагийн өдрөөс эхлэн хөнгөлөлт эдлэх боломжтойг дуулгахад таатай байна. Аянд хамрагдах картууд ба хөнгөлөлтийн мэдээлэл Картын төрөл Digi Pay аппликэйшнд холбосон картаар хөнгөлөх хувь Нэг харилцагчийн авах хөнгөлөлтийн дээд дүн Travel кредит карт Glamour кредит карт 38% 380,000₮ Жишээлбэл, Digi Pay аппликэйшнд холбосон Glamour кредит картаараа Seiko дэлгүүрээс 1,000,000 төгрөгийн худалдан авалт хийж, ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр QR-аар төлбөрөө төлбөл 38%-тай тэнцэх буюу 380,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Баярын бэлэг илүү үнэ цэнтэй, таны хэтэвчид ч илүү хэмнэлттэй. Гэхдээ та дараах зүйлсийг заавал анхаараарай: Энэхүү хөнгөлөлт нь зөвхөн дээр дурдсан картуудад хамаарна. Оноогоо Digi Pay аппликэйшн –> Лояалти –> Урамшуулалт аян хэсгээс харна. Зөвхөн Digi Pay аппликэйшнд холбосон картаа ХААН Банкны ПОС дээр Digi Pay аппликэйшний QR цэсээр төлбөрөө төлөн худалдан авалт хийсэн тохиолдолд шууд хөнгөлөлт эдэлнэ. Сонгогдсон байгууллагуудын тусгай хямдралтай бараанд давхар хөнгөлөлт үйлчлэхгүй. Кредит карт захиалах заавар Кредит карт захиалах зааварчилгаатай танилцах бол цалингийн орлогоор судлуулах кредит картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД, хадгаламж барьцаалсан кредит картын зааврыг ЭНД дарж авна уу. Мөн та гар утсандаа Digi Pay аппликэйшн суулгаагүй бол яг одоо ЭНД дарж татан авч, картаа холбон урамшуулалт аяндаа амжиж оролцоорой. Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Share this post: