Сар шинийн өдрүүдэд “Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжиж 34 байгууллага зогсоолоо нээлттэй ашиглуулна
2026-02-16 - 03:59
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хүн амын нягтаршлаас хамааран нийслэл хотын тодорхой бүсүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний эрчим буурдаг. Үүнтэй холбоотой иргэд, байгууллагаас “Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэвшүүлэн, өөрсдийн эзэмшлийн талбай, зогсоолыг золголт хийж буй иргэдэд түр хугацаанд нээлттэй ашиглуулах санаачилга гаргажээ. Өнөөдрийн байдлаар бүх шатны төрийн байгууллага болон Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл зэрэг хувийн хэвшлийн 34 байгууллага баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн уриалгыг дэмжин оролцохоо илэрхийлээд байна. Иймд иргэн, аж ахуй нэгж та бүхнийг баярын өдрүүдэд “Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг Цагдаагийн Ерөнхий Газраас уриаллаа.