Дорнод аймагт автомашинтайгаар малдаа яваад сураггүй болсон 3-37 насны иргэдийг эсэн мэнд олжээ
2026-02-26 - 01:26
Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг Рашаат багийн “Цагаан хонхор” гэдэг газар хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17:30 цагт автомашинтай иргэд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын албанд хоёрдугаар сарын 25-ны өдрийн 01:30 цагт бүртгэгджээ. Энэ дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 25-ны өдрийн 12:50 цагт “Land Cruiser Prado-150” загварын автомашинтай иргэн Х /34 настай, эрэгтэй/, М /32 настай эмэгтэй/, “Land Cruiser-200” загварын суудлын автомашинтай иргэн Х/37 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар нь тус багийн “Хоргой” гэдэг газар малаа хоргоож байхад эсэн мэнд олсон. Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Share this post: