TheMongoliaTime

Монгол Улсад энэ оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар 41,560 жуулчин иржээ

2026-01-28 - 07:23

2026 оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар Монгол Улсад зорин ирсэн жуулчдын тоо 41,560-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. Зөвхөн нэгдүгээр сарын 26-ны өдөр гэхэд 1,634 гадаад жуулчин Монгол Улсад иржээ. Энэхүү статистик нь суралцах, ажиллах, байнга оршин суухаас бусад зорилгоор МУ-ын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоон мэдээлэл юм. Монгол Улсад ирсэн жуулчдыг улс орноор нь авч үзвэл: Хятад – 17,104 Орос – 15,036 БНСУ – 2,999 Япон – 864 Казахстан – 742 АНУ – 632 Беларусь, Филиппин, Франц, Их Британи, Вьетнам зэрэг олон улсаас жуулчид идэвхтэй зорин иржээ.

Share this post: