TheMongoliaTime

Энэ сарын 26-27-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасаар шуурна

2026-03-25 - 07:14

Гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Мөн Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав. 2026 оны 03-р сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: Гуравдугаар сарын 27-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Халх голын сав газраар хур тунадас орно. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Share this post: