TheMongoliaTime

Улаанбаатарт орж буй цас 23:00 цаг хүртэл үргэлжилнэ

2026-03-02 - 05:36

Улаанбаатар хотод өнөөдөр зөөлөн цасан шуургатай байна. Цас 23:00 цаг хүртэл үргэлжлэн орохыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Өнөөдөр ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээлээд байгаа юм. ИЙМД: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Цас орох нутгуудаар халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.

Share this post: