TheMongoliaTime

Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьд хүрснийг мэдээлэв

2026-03-25 - 08:04

Орлогод нийцсэн 5,000 айлын ногоон орон сууцны төслийг Баянхошуу болон Шархадад хэрэгжүүлж буй. Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын орон сууц, ногоон байгууламжийн цогцолбор барихаар төлөвлөснөөс өнгөрсөн онд эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан бол дараагийн ээлжийн буюу 226 айлын зургаан блок орон сууцны барилга угсралтын ажил 57-81 хувтай үргэлжилж байна. Шархадны 5.4 га талбайд эхний ээлжид 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний төв барина. Өнөөдрийн байдлаар 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувьд хүрсэн. Харин 228 айлын зургаан блок орон сууцны барилгын ажил 49-77 хувийн явцтай байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Ногоон орон сууц нь экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, эрчим хүчний хэмнэлттэй байх аж. Баянхошуу дэд төвд баригдсан ногоон орон сууцны нэг м.кв талбайг 2.7 сая, Шархад дэд төвийнхийг 3.4 сая төгрөгөөр худалдахаар шийдвэрлэжээ.

Share this post: