TheMongoliaTime

Э.Батшугар: 2028 онд Монгол Улсын бүх баг интернэт сүлжээтэй болно

2026-03-25 - 09:24

Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөөг ЦХИХХ-ны сайд Э.Батшугар өнөөд Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Монгол Улсад нийт 1,650 баг байдгаас 104 баг нь ямар ч сүлжээгүй байдаг аж. Иймд 2027-2028 онд эдгээр багуудыг сүлжээтэй болгох. Мөн 147 баг нь 2G буюу интернэт орох боломжгүй, зөвхөн утсаар ярьдаг сүлжээтэй байгаа учир 4G сүлжээ оруулахаар болсон байна. 2028 онд Монгол Улсын бүх баг интернэт сүлжээтэй болох ба улмаар төрийн үйлчилгээг цахимаар олгох зэрэг асуудлуудыг шийдэж байгааг онцлов.

Share this post: