TheMongoliaTime

ОСКАР 2026: Хамгийн олон төрөлд нэр дэвшсэн "One Battle After Another" зургаан "алтан хүн" гардав

2026-03-16 - 04:26

Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг Оскарын наадам шилдгүүдээ зарлав. Нийт 16 төрөлд өрсөлдсөн "One Battle After Another" кино зургаад нь ялалт байгууллаа. Тодруулбал шилдэг найруулагчаар Пол Томас Андерсон, шилдэг эрэгтэй туслах дүрээр Шон Пенн, шилдэг кино зохиол, шилдэг эвлүүлэгч мөн оны шилдэг дэлгэцийн бүтээлээр тодорсон юм. Энэ жилээс шилдэг дүр сонголт номинацид шагнал гардуулж эхэлсэн бөгөөд "One Battle After Another" киноны дүр сонголтын найруулагч Кассандра Кулукундис энэ төрөлд анхны шагналыг гардсан юм. Өдгөө 65 настай Шон Пенн өмнө нь 2004, 2009 онд шилдэг гол дүрээр цом атгасан бол энэ удаад шилдэг туслах дүрээр оскарын эзэн болов. Ингэснээр тэр гурван оскартай холливудын дөрөв дэх эрэгтэй жүжигчин болж байна. Гэхдээ Ш.Пенн тодорхой шалтгааны улмаас энэ удаагийн Оскарт оролцоогүй юм. Харин шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр "Sinners" кинонд ихэр ах, дүүсийн дүрийг амилуулсан Майкл Б'Жордан анх удаа нэр дэвшээд "алтан хүн"-ийг атгав. Өдгөө 39 настай Майкл Оскараас өмнө болсон бүх наадамд уг дүрээрээ өрсөлдсөн ч хоосон хоцорсон. Харин "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон Тимоти Шаламэ Оскарт гурав дахиа, тэр дундаа сүүлийн хоёр жил дараалан нэр дэвшээд авч чадсангүй. Нэрт ширээний теннисчин Марти Маусерын бодит амьдралаас сэдэвлэсэн "Marty Supreme" кинонд 30 настай залуу жүжигчин эр хамгийн шилдэг дүрээ гаргасан гэж өөрийгөө "магтсан" ч тайзнаас бусад үед зохисгүй үйлдэл гаргаж, олны хэл амны бай болсон нь шагналд нөлөөлөв бололтой. Харин шилдэг эмэгтэй гол дүрийн эзнээр "Hamnet" кинонд бүтээсэн дүрээрээ нэр дэвшсэн Жесси Бакли тодров. Тэрбээр Оскараас өмнө болсон "Алтан бөмбөрцөг", кино шүүмжлэгчдийн саналаар тодруулдаг "Critics' Choice", "BAFTA" зэрэг өрсөлдсөн бүх наадмынхаа шилдгээр нэрлэгдсэн юм. Ирланд гаралтай дуучин бүсгүй 2022 онд "The Lost Daughter" кинонд бүтээсэн туслах дүрээрээ шилдэгт өрсөлдсөн удаатай. К-поп салбарын “KPop Demon Hunters” шилдэг энимэйшн кино болон тус киноны дуу болох "Golden" нь шилдэг дуугаар шалгарав. Өнгөрсөн хоёрдугаар сард Эммигийн шагнал гардуулах ёслолоос мөн шилдэг дуугаар нэрлэгдсэн билээ. Өнгөрсөн оны зун Нэтфликс компани, Sony Pictures Animation студийн хамтран бүтээсэн “KPop Demon Hunters” энимэйшн киног цацсаны дараа уг дуу дэлхий дахиныг байлдан дагуулж, Billboard Hot 100, Британийн шилдэг дууны Top 100 жагсаалтыг тэргүүлж байв. Шилдэг баримтат киногоор америк найруулагч Дэвид Боренштейн, ОХУ-д багшилдаг байсан Павел Таланкин нарын хамтын бүтээл болох "Mr Nobody Against Putin" бүтээл шилдгээр тодров. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украин руу халдсаны дараа П.Таланкин түүний Засгийн газраас явуулж буй бодлого нь ахлах ангийн сургуулийн сурагчдад хэрхэн нөлөөлж байгааг баримтжуулж эхэлсэн байна. Тэрбээр 2024 онд америк найруулагчийн тусламжтайгаар эх орноосоо дүрвэсэн юм. Шилдэг эрэгтэй гол жүжигчин: Michael B Jordan - Sinners Timothée Chalamet - Marty Supreme Leonardo DiCaprio - One Battle After Another Ethan Hawke - Blue Moon Wagner Moura - The Secret Agent Шилдэг эмэгтэй жүжигчин: Jessie Buckley - Hamnet Rose Byrne - If I Had Legs I'd Kick You Kate Hudson - Song Sung Blue Renate Reinsve - Sentimental Value Emma Stone - Bugonia Шилдэг кино: One Battle After Another Bugonia Frankenstein F1 Hamnet Marty Supreme The Secret Agent Sentimental Value Sinners Train Dreams Шилдэг найруулагч: Paul Thomas Anderson - One Battle After Another Ryan Coogler - Sinners Josh Safdie - Marty Supreme Joachim Trier - Sentimental Value Chloé Zhao - Hamnet Шилдэг энимэйшн кино: KPop Demon Hunters Arco Elio Little Amélie or the Character of Rain Zootopia 2 Шилдэг гадаад кино: Sentimental Value It Was Just an Accident Sirât The Secret Agent The Voice of Hind Rajab Богино хэмжээний баримтат кино: All the Empty Rooms Armed Only with a Camera: The Life and Death of Brent Renaud Children No More: Were and Are Gone The Devil Is Busy Perfectly a Strangeness Баримтат кино: Mr Nobody Against Putin Come See Me in the Good Light Cutting Through the Rocks The Alabama Solution The Perfect Neighbor Шилдэг эмэгтэй туслах дүр: Amy Madigan - Weapons Elle Fanning - Sentimental Value Inga Ibsdotter Lilleaas - Sentimental Value Wunmi Mosaku - Sinners Teyana Taylor - One Battle After Another Шилдэг эрэгтэй туслах дүр: Sean Penn - One Battle After Another Benicio del Toro - One Battle After Another Jacob Elordi - Frankenstein Delroy Lindo - Sinners Stellan Skarsgård - Sentimental Value

Share this post: