Монгол Улсад 2026 онд Олон улс, тив, дэлхийн 8 тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 - 03:47
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээний асуудлыг хэлэлцэн найман спортын төрлөөр явуулахаар шийдвэр гаргасан. Биеийн тамир спортын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын дагуу тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмын жагсаалтыг Засгийн газар баталдаг журамтай.
Share this post: