2026 оны нэгдүгээр сард инфляц 7.5 хувь гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт голлон нөлөөлөв
2026-02-11 - 04:28
2026 оны нэгдүгээр сард инфляц 7.5 хувьтай гарсан нь өмнөх жилийн мөн үеэс хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 7.5 хувиар нэмэгдсэнийг илтгэв. Үүний 3.4 нэгж хувь буюу 44.9% нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 11.5% нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ. 2026 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 8.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.6 хувиар тус тус өссөн байна. Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Share this post: