TheMongoliaTime

ХУВААРЬ: 2026 оны Элсэлтийн Шалгалтыг зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулна

2026-03-09 - 02:48

2026 оны Элсэлтийн Шалгалтыг товыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ) гаргажээ. Их, дээд сургууль элсэх эрхийн төлөөх уг шалгалт зургаадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхэлнэ. Тус өдөр мөн Англи хэлний шалгалтыг зохион байгуулах юм. Шалгалтын хугацааны тухайд Түүх, Англи хэл, Газар зүй, Нийгэм судлал, Биологи, Орос хэл, Монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол Хими, Математик, Физикийн шалгалт 100 минут үргэлжилнэ. Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ сануулав.

Share this post: