БОЛОВСРОЛЫН ЯАМ: 2026-2027 оны хичээлийн жилийг хойшлуулах санал албан ёсоор ирээгүй
2026-02-09 - 05:08
2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал болно. Үүнтэй холбоотойгоор 2026-2027 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам(БОУАӨЯ)-наас Боловсролын Яаманд хүргүүлсэн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Боловсролын Яамнаас тодруулахад "Албан ёсоор санал ирээгүй. Яамдын саналууд ирвэл нэгтгээд байр сууриа илэрхийлнэ. Гарцаагүй нөхцөл байдал гэж үзвэл 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцэд тусган зарлана" гэх хариу өглөө.
Share this post: