TheMongoliaTime

“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт

2026-03-24 - 02:33

Жил бүрийн хавар геологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид нэгэн дор цуглаж, салбарынхаа ололт амжилт, тулгарч буй сорилтуудыг хэлэлцдэг уламжлалт "Монголын Геологи, Хайгуул-2026" 17 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Корпорейт Конвеншн Төв"-д зохион байгуулагдах гэж байна. "Хариуцлагатай хайгуул" Энэ удаагийн чуулга уулзалт нь “Хариуцлагатай хайгуул” сэдвийн дор өрнөж байгаа бөгөөд салбарын ил тод байдлыг хангах, бүх оролцогч талуудын нийгмийн хариуцлага, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх зорилготой юм. Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны (МҮГХ) санаачилгаар 2009 оноос хойш зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь салбарын хөгжлийг дэмжих хамгийн том индэр болсоор ирсэн билээ. Энэ жил МҮГХ-ны үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа билээ. МҮГХ-ны Ерөнхийлөгч Г.Цолмон хурлыг нээж холбооны зорилт, ололт амжилт, түүхийг хуваалцана. Энэхүү арга хэмжээний эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням “Эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчин” сэдвээр илтгэл тавих юм. Чуулга уулзалтын онцлох үйл явдлууд: Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг “Мэргэжил сурталчлах үзэсгэлэн” – Олон нийтэд нээлттэй, тэнцвэртэй мэдээлэл Байгууллагуудын үзэсгэлэн, танилцуулга “Хайгуулчдын Майхан” – Хайгуулын шатны төслүүдийн танилцуулга Шилдэг бүтээл шалгаруулах шагналууд: “Зураглалын шилдэг баг” шалгаруулалт “Сэдэвчилсэн судалгааны шилдэг баг” шалгаруулалт “Хайгуулын шилдэг баг” шалгаруулалт “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн Алдарт геологич Шилдэг илтгэл Ханан илтгэл Оюутны эрдэм шинжилгээний бага хурал – энэ жилээс МУ-ын Зөвлөх геологич, Доктор (PhD) М.Очирбатын нэрэмжит болгон зохион байгуулсан. Спорт явган аялал, алхалт - энэ жилээс эхлэн Монгол Улсын Гавьяат багш, Доктор (PhD), Профессор Д.Чулууны нэрэмжит болгон зохион байгуулсан. Гэрэл зургийн үзэсгэлэн: "Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд" Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис үзэсгэлэн Мэргэжлийн номын худалдаа Мэргэшүүлэх сургалтууд Уурхайтай танилцах аялал Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай танилцах гео аялал Бадрах Энержи үйлдвэртэй танилцах гео аялал Олон улсын нэр хүндтэй зочин илтгэгчид Чуулганы нэгэн онцлох чухал хэсэг бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг урьж авчран тэдний мэдлэг туршлага, технологийн шийдлүүдээс суралцаж, харилцан туршлага солилцох байдаг. Энэ жилийн зарим онцлох зочин илтгэгчдийн илтгэлийн хуваарийг хүргэж байна. 2026 оны 3 дугаар сарын 26 (Пүрэв гараг): Линн Олссен (Lynn Olssen): CRIRSCO Удирдах зөвлөлийн дэд дарга бөгөөд Рио Тинто компанийн Ерөнхий зөвлөх. Тэрээр 10:00 цагт “CRIRSCO ба түүний Монгол улсад үзүүлэх ач холбогдол” сэдвээр илтгэл тавина. Ламберт Леонг (Lambert Leong): IMDEX Limited компанийн Бизнес хөгжүүлэлтийн менежер. Тэрээр 14:00 цагт “Бодит цагийн горимд дөхөхүйц ухаалаг шийдвэр, асуултад тулгуурласан хариуцлагатай хайгуулын тухай” сэдвээр илтгэл тавина. Андрей Фирсов (Andrey Firsov): SCAN AERO компанийн Ерөнхий захирал. Тэрээр 14:30 цагт “Соронзон хайгуулын шинэ стандарт аргачлал болох агаарын соронзон томографын талаар” мэдээлэл өгнө. Билл Базенер (Bill Basener): Geospatial Technology Associates компанийн Ерөнхийлөгч. Тэрээр 14:45 цагт “Хайгуулын геологид хайперспектрын зургийн спектроскопи болон OreVision спектрын зураглал” сэдвийг хөндөнө. 2026 оны 3 дугаар сарын 27 (Баасан гараг): Армель Клоппенбург (Armelle Kloppenburg): Олон улсын зөвлөх геологич (4DGeo Structural Geology). Тэрээр 09:00 цагт “Эрдэнэтийн хүдрийн дүүргийн шилжилтийн бүс болон Оюутын зэс-порфирийн ордын структурын системчилсэн судалгаа” сэдвээр түлхүүр илтгэгчээр оролцоно. Уильям Чианг (William Cheang): Seequent компанийн Ази Номхон Далайн бүсийн захирал. Тэрээр 13:00 цагт “Геологийн 3 хэмжээст загвараас Геотехникийн шийдэлд” сэдвээр илтгэл тавина. Мөн 2026 оны 3-р сарын 29-ний өдөр Доктор Армель Клоппенбург (PhD) "Структур геологийн онол практик хосолсон экскурс: Эрдэнэтийн хүдрийн дүүрэг, Оюутын орд" сэдвээр тусгай сургалтыг Эрдэнэт хотод зохионо. Структур геологийн үндсэн ойлголт, онолын суурь мэдлэгийг бодит ордын жишээн дээр тайлбарлан, талбайн хэмжилт практик дасгалуудыг хослуулсан цогц сургалт юм. Чуулганд хэрхэн бүртгүүлж, тасалбар авах вэ? Сонирхсон хүмүүс “Мэргэжил сурталчлах үзэсгэлэн”-д хүрэлцэн ирж үнэ төлбөргүй, чөлөөтэй үзэж сонирхох боломжтой. Хурлын үндсэн хуралдаан, байгууллагуудын үзэсгэлэн, танилцуулгад оюутан, салбарын мэргэжилтнүүд болон байгууллагууд цахимаар урьдчилан бүртгүүлж, тасалбараа авч оролцоно. Цахим бүртгэл: Чуулга уулзалтын албан ёсны вэбсайт болох www.mmer.mn хаягаар орж бүртгүүлэн, тасалбараа худалдан авах боломжтой. Холбоо барих утас: 88122959, 99051281, 99030960 И-мэйл хаяг: hello@monseg.mn МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО ГҮТББ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ

Share this post: