2025 оны дөрөвүгээр улиралд МАН ₮310 сая, ХҮН нам ₮254 сая ₮АН 204 саяын мөнгөн хандив авчээ
2026-03-10 - 04:47
Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны 4 дүгээр улирлын хандивын тайлангаа 29 нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн бөгөөд үүнээс 14 нам хандив хүлээн авч, 15 нам хандив аваагүй гэж Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнажээ. Улс төрийн намын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нам иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын мэдээллээ өөрийн цахим хуудсандаа хайлт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, Сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр хуульчилсан байдаг. Хандивын мэдээлэлтэй https://m-election.mn/handiv холбоосоор орж илүү нарийн буюу хандивлагчийн нэр, он сар өдөртэй нь танилцах боломжтой юм. Хамгийн ихдээ Монгол Ардын Намын иргэнээс авсан нийт хандив ₮310,149,000 байгаа бол зарим намууд мөнгөн бус хэлбэрээр хандив хүлээн авчээ. Тайлангийн мэдээллээс харахад хандивын хэмжээ нам бүрийн хувьд харилцан адилгүй бөгөөд зарим намууд өндөр хэмжээний хандив авсан бол олон нам хандив аваагүй эсвэл тайлан ирүүлээгүй байна. УЛС ТӨРИЙН НАМЫН 2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР УЛИРЛЫН ХАНДИВ Хандивын дүн нь нийт иргэдээс болон хуулийн этгээдээс ирсэн хандивын нэгтгэсэн дүн болно.