ФОТО: Сагсан бөмбөгийн Дээд лигийн 2025-2026 оны улирлын шилдгүүд тодров
2026-03-05 - 05:36
Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ны Дээд лигийн 2025-2026 оны улирал өндөрлөж, хасагдах шатны тоглолтууд эхэлсэн билээ. Уламжлал ёсоор тэд улирлын шилдгүүдээ өнөөдөр зарлав. Өнгөрсөн жил улирлын үнэ цэнтэй тоглогчоор тодрох хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан "Би Си Эйч Найтс" О.Эрдэнэцогт улирлын үнэ цэнтэй тоглогчоор тодорч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан бол энэ улиралд маш сайн тоглолт үзүүлсэн "Эс Жи Эйпс"-ийн төвийн тоглогч Г.Дөлгөөн шилдэг хамгаалагчаар нэрлэгдлээ. Лигийн шилдгээр Улирлын Үнэ Цэнтэй Тоглогч - О.Эрдэнэцогт (Би Си Эйч Найтс) Улирлын Шилдэг Шинэ Тоглогч - О.Өсөхбаяр (Хаан Шонхорууд) Улирлын Шилдэг Хамгаалан Тоглогч - Г.Дөлгөөн (Эс Жи Эйпс) Улирлын Шилдэг Олон Улсын Тоглогч - Давион Уоррен (Би Си Эйч Найтс) Улирлын Шилдэг 6 дахь Тоглогч - А.Батхуяг (Хаан Шонхорууд) Улирлын Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогч - Б.Барсболд (Хасын Хүлэгүүд) Улирлын Шилдэг Дасгалжуулагч - Юрис Васильевс (Би Си Эйч Найтс) ФОТО