TheMongoliaTime

Мандал хуримтлал апп -2.0 танд ямар давуу тал өгөх вэ?

2026-03-04 - 02:26

Үрдэг биш хуримтлуулдаг апп Өдгөө апп маань 100 мянган харилцагчтай болж, 3 жилийг ардаа үджээ. Хадгаламжтай харьцуулахад өгөөж өндөр. Хуримтлалаа автоматаар татуулдаг. Жишээ нь, сар бүр 100 мянган төгрөгийг 18 жилийн хугацаанд хуримтлуулахад хадгаламж дээр 45 сая төгрөг, мандал хуримтлалд 96 сая төгрөг болдог. Хэн ч мөнгөө хурдтай өсгөхийг л боддог. Тиймдээ ч бүгд яардаг. Яардаг учраас өндөр өгөөж, илүү хүүгийн араас хөөцөлддөг. Энэ бол буруу юм. Ингээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Мөнгө өсгөх нь нэгдүгээрт, мөнгө өсгөх аргаа мэдэхэд оршино. Шашинд итгэл үнэмшил суухын тулд бурхан багшийн ном сургаалыг дагадаг. Тэгвэл мөнгөний менежментийн алтан зарчмыг мэдэхгүйгээр та яаж мөнгөө өсгөх вэ? Үрдэг биш суралцдаг апп Мөнгөний менежментийн цахим ном, сургаалыг бид апп дээр шингээж өглөө. Мэдээж, мэргэжлийн санхүүгийн шинжээчид танд зөвлөх болно. Энэ нь таны өдөр тутмын өрхийн санхүүтэй холбоотой, тооцоолох гэхээр толгой өвддөг бүх сэдвийг багтаах юм. Жишээ нь, Мөнгөө бүүстлэх аргууд, 6%-н зээл ашигтай юу, байрыг зээлээр хэрхэн авах уу гэх мэтээр үргэлжилж өгнө. Нэгэнт аргаа мэдсэн хүнд хуримтлуулж эхлээрэй гэж хэлэх нь илүүц биз. Үрдэг биш бүртгэдэг апп Компани яагаад ашигтай ажилладаг вэ, бүтээгдэхүүн зарах жилийн зардлаа батална. Түүндээ зориулан борлуулалт хийж, ашиг олдог. Өрх гэрүүд яагаад тэгдэггүй вэ? Яагаад гэвэл компани шиг систем өрхөд байхгүй. Өрхийн санхүүгээ өөрийн сэтгэлзүйгээс салгах хэрэгтэй. Орлого, зардлаа ягштал бүртгэх ёстой. Тэгэхээр мандал хуримтлал апп танд зардлаа төрөлжүүлэн бүртгэх боломжийг олгож байгаа юм. Энэ нь таны хуримтлалыг илүү үр дүнд хүргэхэд тусална. Үрдэг биш төлөвлөдөг апп Нүүдэлчид өмнө жилийг 4-н улирал, өдрийг 4 тойм цагт хувааж төлөвлөдөг байв. Суурьшмал соёл иргэншилд ингээд явж болохгүй. Биднийг төрөхөөс үхэх хүртэлх бүх замыг суурьшмал соёл иргэншилд зурсан байгаа. Тэтгэвэрт гарах нь гарцаагүй, их сургуульд сурах нь ойлгомжтой, орон орноор аялж зугаалах нь тодорхой. Тэгэхээр энэ болгонд зээл аваад байж болохгүй. 10, 20, 30 жилийн дараа тохиолдох нь тодорхой ийм зүйлийг хуримтлалын хүчээр хуримтлуулж бэлдэх ёстой. Тэгэхээр апп танд хэрэгтэй контент-той уялдуулан хуримтлалын тусгай төлөвлөгөө санал болгох юм. Хуримтлалын хүчээр ТЭРБУМТАН болоорой. Мандал хуримтлал апп хэрэглэж үзэх: Үрдэг биш хуримтлуулдаг, өвлүүлдэг, суралцдаг, бүртгэдэг апп

Share this post: