TheMongoliaTime

Ц.Гомбосүрэн: Баянзүрх дүүрэгт 1960 оноос хойш цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айлууд байдаг

2026-03-27 - 05:33

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,600 айлыг цахилгаанд шинээр холбож, 70,000 айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулахаар төлөвлөжээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт орчим зэрэг 29 байршилд цахилгаан эрчим хүчний ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн менежер Ц.Гомбосүрэн “Баянзүрх дүүргийн хэмжээнд 11 байршилд 1,000 гаруй айлын цахилгаан эрчим хүчийг холбоно. Дүүргийн алслагдсан хороодод 1960 оноос хойш цахилгаанд холбогдоогүй айлууд байдаг. Сүүлийн жилүүдэд Шар хоолойн аманд суурьшил тэлж байна. Үүнээс болоод цахилгаан хүчдэл унах зэрэг асуудлууд үүсдэг” хэмээв. "Гэр хороолол, зуслангийн бүс болон шинээр суурьшсан бүсүүдийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, хүчдэлийг нэмэгдүүлэхээр нийслэлийн төсвийг баталсан" гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ. Харин нийслэлийн 2026 оны төсвөөс шүүхэд гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажилд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.

Share this post: