TheMongoliaTime

Улаанбаатар хотын авто замын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ

2026-02-04 - 07:47

"Ухаалаг камерын системээр Улаанбаатар хотын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийг бүрэн сүлжээнд холбосон. Ингэснээр өмнө нь цагдаагийн алба хаагч уулзвар зохицуулахад хоногт 16 цаг ажилладаг байсан бол ухаалаг камерын систем нэвтэрснээр 10 цаг ажиллаж, ачааллыг тэнцвэржүүлэн нийт 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан. Алба хаагчийн уулзварын голд ажиллах цаг 38 хувиар багассан. Тухайн хэмнэсэн цаг хугацааг хяналт, шалгалт хийж, зөрчил арилгуулахад зарцуулж байна" хэмээн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Ингэснээр Тээврийн Цагдаагийн Албаны дэргэд байгуулсан цагдаагийн 319 алба хаагчтай Нийслэлийн Замын Хөдөлгөөний Хяналтын Газрын алба хаагч нар авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих, хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоосон, үргэлжилсэн шугам давж эргэх зэрэг зөрчил гаргаж байгаа жолооч нарт дүрмээ сахихыг шаардах буюу эргүүлийн үүргийг гүйцэтгэж байгаа аж. Тус газраас гудамж, талбайд зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг ачихгүй, зөрчил гаргасан жолоочид сануулж, зөрчлөө шийдэхгүй бол тээврийн хэрэгслийг журамладаг байна. Харин тээврийн хэрэгслийг ачих ажлыг гэрээт хувийн байгууллагууд гүйцэтгэдгийг мэдээлээд байгаа билээ.

Share this post: