TheMongoliaTime

Энэ сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

2026-03-17 - 06:46

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2026 оны 03-р сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: Гуравдугаар сарын 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18, 21-нд говь, талын нутгаар секундэд 15-17 хүрч ширүүснэ. Агаарын температур: 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна.

Share this post: