TheMongoliaTime

Хилийн автозамын боомтууд цагаан сараар буюу энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана

2026-02-16 - 01:50

Хилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сард ажиллах болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. Тодруулбал Монгол, Оросын автозамын Арцсуурь, Боршоо, Тэс, Ханх, Ульхан боомтууд 2026.02.18, 19, 20-ны өдөр болон ОХУ-ын Эх орончдын өдөр болох 23-ны өдөр мөн түр хаах юм байна. Цагааннуур боомт зөвхөн 2026.02.18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана. Монгол, Хятадын автозамын Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Сүмбэр, Хавирга боомтууд 2026.02.18, 19, 20-ны өдөр болон БНХАУ-ын Хаврын баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд түр хаах юм байна.

Share this post: