TheMongoliaTime

ФОТО: 17 дахь удаагийн “Мөнгөн мод-2025” наадмын шилдгүүд тодорлоо

2026-03-28 - 04:23

Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулдаг 17 дахь удаагийн “Мөнгөн мод-2025” наадмын ёслолын ажиллагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадамд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шилдэг 14 бүтээлд, мөн тайз дэлгэцийн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үзэгчдийн талархал, хайр хүндэтгэлийг хүлээсэн билиг авьяас бүхий шилдэг 11 уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цомыг гардуулав. Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шагналыг “САРНЫ ДОР ТЭНГЭРИЙН ХАЯАНД” бүтээлээр Намхайжанцангийн РИНЧИН-ОЧИР, Тайз, дэлгэцийн шилдэг зураач шагналыг Төвсанаагийн МӨНХБАТ (Улсын Хүүхэлдэйн Театр), Архитектурын шилдэг бүтээл шагналыг үндэсний дүр төрх, агуулга шингээсэн “ХАРХИРАА” зочид буудлын барилгын архитектур (Динновэйшн ХХК), Соёлын дижитал шилдэг бүтээл шагналыг “ШИВЭЭ ХИАГТ ХОТЫГ 1921 ОН” (Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей), Дизайны шилдэг бүтээл шагналыг “МОНГОЛ ГЭР СУУЦЫН ТАВИЛГА” (Угсаатан гэр ХХК), Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл шагналыг “ХОТЫН БҮСГҮЙ ХӨДӨӨ НУТАГТ” (ETV Телевиз), Хувцас загварын шилдэг бүтээл шагналыг “CASHMERE TECH” ноолууран хувцас загвар (Говь брэнд), Зар сурталчилгааны шилдэг бүтээл шагналыг “365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” нөлөөллийн аян (Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба), Соёл урлагийн шилдэг судлаач шагналыг “МОНГОЛ БИЙ БИЕЛГЭЭ” бүтээл, СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор (Шинэнгийн ЭРДЭНЭЦЭЦЭГ), Соёлын өвийн шилдэг бүтээл шагналыг “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” тусгай үзэсгэлэн (Хүүхдийн урлан бүтээх төв), Тайз дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч шагналыг Александрын МИЕЭГОМБО, Ном хэвлэлийн шилдэг бүтээл шагналыг “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН I: ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ” зурагт цуврал (Болор судар хэвлэлийн газар), Шилдэг хөгжимчин шагналыг Наранцацралтын ШҮРЭНЦЭЦЭГ (Үндэсний Урлагийн Их Театр), Шилдэг удирдаач шагналыг Бэгзсүрэнгийн АЛТАНХУЯГ (“Анир” поп оркестрын удирдаач), Шилдэг дуучин шагналыг Даваасүрэнгийн ДАГВАДОРЖ (ОХУ-ын Марийнский театр), Шилдэг хөгжмийн зохиолч шагналыг Батмөнхийн ЧИНБАТ (Үндэсний Урлагийн Их Театр), Шилдэг бүжигчин шагналыг Баяраагийн МӨНХ-ЭРДЭНЭ (Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын Театр), Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин шагналыг Тайванбаатарын СЭРГЭЛЭН (Улсын Драмын Эрдмийн Театр), Шилдэг продюсер шагналыг Намсрайжавын АРИУНБОЛД (Хүүхэд Залуучуудын Театр), Кино урлагийн шилдэг бүтээл шагналыг “ЦӨВҮҮН ЦАГ” (Жийж продакшн), Дуу хөгжмийн шилдэг бүтээл шагналыг “BEST OF KHUSUGTUN” пянзны бүтээлээр (Хөсөгтөн хамтлаг) Тайзны урлагийн шилдэг бүтээл шагналыг “ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР” драмын жүжиг (Улсын Драмын Эрдмийн театр), Гэрэл зургийн шилдэг бүтээл шагналыг “ШОНХОР” гэрэл зургийн ном бүтээлээр Хүрэлсүхийн ЭНХЖАРГАЛ, Шилдэг бүжиг дэглээч шагналыг Улсын Хүүхэд Залуучуудын театрын ‘'Ромео ба Жульетт'’ жүжгийн бүжиг дэглээч Оюунбилэгийн ХЭРЛЭНБАЯР, Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч шагналыг Жанчивдоржийн СЭНГЭДОРЖ (Монголын кино бүтээгчдийн холбооны гишүүн, найруулагч) нар тус тус хүртлээ. ФОТО:

Share this post: