Нэг өдрийн дотор 16 хүн залиланд өртөж, 33 сая төгрөг алджээ
2026-02-27 - 05:56
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.02.26/ 16 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх 16 гэмт хэргийн нийт хохирлын хэмжээ 33 сая орчим төгрөгт хүрснийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. Иймд залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж үл таних дугаараас ирсэн мессэж дэх холбоос дээр дарж нэвтрэхгүй байх, регистрийн дугаар, банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байхыг анхааруулж байна.
Share this post: