TheMongoliaTime

Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар нийслэлд 444,223 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, зорчилтын тоо 9 саяд дөхжээ

2026-02-18 - 10:36

Авто замын нөхцөл байдлыг сайжруулах, гэр хороолол руу төвлөрсөн түгжрэлийг сааруулах, зорчилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалд хяналт тавин, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж байна. Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 444,223 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, нийт зорчилтын тоо 8,868,892-д хүрчээ. Энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хөдөлгөөний эрчим нэмэгдсэнийг харуулж байгааг албаныхан хэлж байна гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Share this post: