13 дугаар зууны үеийн өртөөчний амьдралыг харуулсан "The Legend of Khiimori" видео тоглоом худалдаанд гарчээ
2026-03-04 - 09:37
Видео тоглоом хөгжүүлэгч "Mindscape" компаниас "The Legend of Khiimori" нэртэй тоглоом худалдаанд гаргажээ. 13 дугаар зууны үеийн монголчууд тэр дундаа морин өртөөний амьдралыг харуулсан адал явдалт зохиолтой тус тоглоомыг $29.99 худалдаанд гаргасан байна. Хатуу ширүүн уур амьсгалтай өргөн уудам тал нутагт өртөөчин зорьсон газраа саадгүй хүрэхийн тулд учирч болох бэрхшээлийг хэрхэн давах, итгэлт сайн хүлгээ бэлдэх, ан амьтдаас өөрийгөө хамгаалах зэрэг тусгай даалгаврыг тус тоглоомд биелүүлэх юм. Эх сурвалж: Mindscape
Share this post: