TheMongoliaTime

Энэ сарын 13-нд нутгийн хойд хэсгээр цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна

2026-02-09 - 03:38

Энэ сарын 12-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч, 13-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 2026 оны 02 дугаар сарын 09-нөөс 02 дугаар сарын 19-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Халх голын хөндийгөөр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи: 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэн байна. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хур тунадас: 13-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -26...-31 градус, бусад хэсгээр -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 13, 14-нд хүйтэн байна.

Share this post: