TheMongoliaTime

ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 13-17 насныхан холбогдох тохиолдол нэмэгдэж байна

2026-03-27 - 05:13

Жил ирэх тусам мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа хүүхдийн тоо нэмэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа. Өсвөр насны хүүхдүүд уг гэмт хэрэг, зөрчилд холбогдоход эцэг эх, асран хамгаалагч, ойр дотны хүмүүсийн хүүхдэд тавих хараа хяналт сул, сониуч зан бусдыг даган дуурайж найз, танилын хүрээлэлд уруу татагдах, мансууруулах бодисын хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаарх мэдлэг дутмаг байгаагийнх юм аа. 2025 онд 420 зөрчлийн хэрэгт 394 хүн бүртгэгдсэнийг насны бүлгээр нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 13-17 насны холбогдогч 41 хувиар өссөнийг мэдээллээ. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн өөрийн хүүхэд, түүний найз нөхдийн хүрээллийн таньж мэдэж, хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Share this post: